НҮБ: Палестинчуудыг албадан нүүлгэж байгаа нь цэргийн гэмт хэрэг
2023-10-17
Гэрэл зураг: DPA

Аравдугаар сарын долооны өдөр Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, олон мянган пуужин харваж, хүмүүсийг хөнөөсний хариуд Израилын арми Газын зурвасыг бөмбөгдөж эхэлсэн. Улмаар цаашид хуурай замын ажиллагаа явуулах тул палестинчуудыг богино хугацаанд нүүх ёстой гэж мэдэгдэж байв. 

 

Харин ийнхүү Израилын арми дүрвэгчдэд аюулгүйн баталгаа өгөлгүйгээр Газын зурвасын хойд хэсгээс өмнөд зүг рүү палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхийг тулган шаардсан нь цэргийн гэмт хэрэгтэй адилтгахуйц үйлдэл гэж НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдэгджээ. 

 

"Израил улс сая гаруй палестин хүнийг Газын зурвасын хойд хэсгийг 24 цагаас бага хугацаанд орхихыг  уриалсныг хараад бид үнэхээр цочирдлоо. Энэхүү тушаалыг нэн даруй цуцлаж, палестин ард түмэнд хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд Газын зурвасын бүслэлтийг таслахыг Израилаас шаардахыг дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдэд хандан уриалж байна" НҮБ мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн, Израилын нээсэн хүмүүнлэгийн коридор нь аюултай, халдлагад өртөж байсан гэх олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллийг онцолжээ. Хэвлэл мэдээллүүдийн дамжуулснаар, 10 дугаар сарын 14-ний өдөр армийн цохилтын улмаас бүс нутгийг орхин нүүх гэж байсан 70 энгийн иргэн амиа алдсан байна. Харин үүнд ХАМАС бүлэглэл буруутай гэж Израилын арми мэдэгдэж байв. 

 

ҮХЛИЙН ЗУРВАС БУЮУ ЦУСТ ЗАНГАНД ОРСОН ГАЗЫН ОРШИН СУУГЧИД

Баасан гарагт Израилын командлал иргэдийг Газын зурвасыг орхиход ердөө 24 цагийн хугацаа өгч байв. Тэнгис, Египет, Израилын хооронд хавчигдсан нутагт  хоёр сая гаруй хүн амьдардаг, тайван цагт ч өөр тийш явахад хүндрэлтэй байдаг энэ газраас дайны үед оршин суугчид нүүх ямар ч бололцоогүй болжээ. Одоо цорын ганц явах газар нь өмнөд зүгт, Египетийг зорих зам хэдий ч Израилын арми байнга буудаж, иргэдийг аюулгүй нүүхэд саад болж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
яах гэж өөрсдөө эхэлж дайрч олон хүн алсын. араа даах хэрэгтэйшд
2023-10-17