"Бүс ба зам" форумын үеэр дрон нисгэхийг хоригложээ
2023-10-17

Өнөөдөр БНХАУ-ын нийслэлд "Бүс ба зам" олон улсын форум нээлтээ хийнэ. Энэ форумын үеэр иргэдийг дрон хөөргөхийг цагдаагийнхан хоригложээ. 

 

Жэнминь жибао сонины мэдээлснээр, 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Бээжин хотноо болох "Бүс ба зам" форумын үеэр нисэгчгүй нисэх аппарат ашиглахыг Бээжингийн нийгмийн аюулгүй байдлын газар хориглосон байна. Энэ хориг 10 дугаар сарын 16 буюу форум эхлэхээс нэг хоногийн өмнө эхлэж, форум дууссанаас нэг хоногийн дараа хүртэл үргэлжлэх аж. 

 

Хоригт 1000 метрээс нам өндөрт, 200 км/цагаас бага хурдтайгаар нисэх чадвартай нисэгчгүй нисэх аппарат багтаж байгаа юм байна. Мөн хэт хөнгөн онгоц, агаарын бөмбөлөг, дирижбаль, бусад нисэх аппаратууд, дэнлүү хөөргөхийг ч хоригложээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин