ХАМАС 30 гаруй орны 140 иргэнийг барьцаалсан байж болзошгүй
2023-10-17

Энэ сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израил руу халдаж, олон мянган пуужин харваж, олон хүний аминд хүрсний дээр 100 гаруй хүнийг барьцаалсан гэх мэдээлэл гарч байлаа. 

 

Израил руу хийсэн ХАМАС-ын халдлага барьцааны хүмүүстэй холбоотой асар том хямралыг үүсгэсэн юм. Олон орны эрх баригчид, тэдгээр улс орны тагнуулын болон дипломат албаныхан халдлагад өртсөн бүс нутгуудаас сураггүй болсон иргэдийнхээ талаар ямар нэг мэдээлэл олж авахаар хичээж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, ХАМАС-т 120 орчим хүн барьцаалагдсан гэж байсан бол үнэн хэрэгтээ энэ тоо 140-ийг давсан байж болзошгүй гэнэ. 

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Израилын Гадаад хэргийн яам ХАМАС-ын халдлагын улмаас амиа алдсан болон сураггүй болсон гадаадын иргэдийн талаарх урьдчилсан тоон мэдээллийг олон нийтэд хүргэжээ.

 

Энэ мэдээллээс харахад, одоо 31 орны 140 хүн сураггүй, харин 34 орны 153 хүн амиа алдсан байна. Өмнө нь, сураггүйд тооцогдсон хүмүүсийн цогцосыг олсноор амиа алдсан гадаад иргэдийн тоо нэмэгджээ.

 

ХАМАС-ын барьцаанд орсон байж болзошгүй хүмүүсийн нэрсийг гаргасан жагсаалтад Болгар улсын нэр багтаагүй ч энэ улсын дор хаяж нэг эмэгтэй алан хядагчдад барьцаалагдсан байж болзошгүй гэж Болгарын эрх баригчид үзэж байгаа талаар The Wall Street Journal сонин бичжээ.

 

"Тэр эмэгтэй барьцаалагдахаасаа өмнө ээж рүүгээ утсаар ярьсан" гэж Болгарын нэгэн албан тушаалтан The Wall Street Journal сонинд ярьсан байна.

 

Израилын армийн албан ёсны төлөөлөгч Даниель Хагари даваа гарагт мэдээлэл хийхдээ, олзлогдсон хүмүүсийн ар гэрт мэдээлэл өгч, тэдний төрөл төрөгсдийг Газын зурваст байлгаж байгаа хэмээн мэдээлсэн талаар онцолжээ.

 

Түүний өгүүлснээр, Израилын цэргийнхэнд барьцааны хүмүүсийн байршлын талаарх тодорхой мэдээлэл байгаа гэнэ.

 

Тиймээс ч "Манай хүмүүсийн амь насанд аюул учруулж мэдэх давшилтыг хийхгүй" гэж Израилын арми мэдэгджээ.

 

АНУ болон түүний зарим холбоотнууд ХАМАС-ын улс төрийн жигүүрийн офис байдаг Катарт хандан барьцааны хүмүүсийг таних, тэдний байршлыг болон хоригдож буй нөхцөлийг мэдэхэд туслах хүсэлт гаргасан талаар WSJ мэдээлсэн байна. Түүнчлэн Туркээс ч олон орон туслахыг хүсэж байгаа бол  Франц, Герман, Их Британийн эрх баригчид Газын зурвастай хиллэдэг Египетээс тусламж гуйжээ. 

 

Барьцаалагдсан хүмүүсээс 22 нь Газын зурваст өгсөн Израилын цохилтын улмаас амиа алдсан гэж ХАМАС мэдэгдсэн. Гэхдээ энэ мэдээллийг шалгах боломжгүй байгаа юм. Түүнчлэн ХАМАС-ын зэвсэгт жигүүрийн төлөөлөгч Абу Обеда Телеграм хуудсандаа "олон арван олзны хүнийг аюулгүй газарт, хонгилд нуусан" хэмээн бичжээ. 

Амиа алдсан гадаадын иргэдийн тухайд хамгийн их иргэнээ Израилд алдсан улс нь АНУ байгаа юм.

 

АНУ-ын эрх баригчдын мэдэгдсэнээр, Израил дахь сөргөлдөөний улмаас АНУ-ын 30 иргэн амиа алджээ. Үүний араас ОХУ бичигдэх бөгөөд халдлагын улмаас Оросын 16 иргэн амиа алдсан нь одоогоор тогтоогдоод байгаа аж.

 

Сураггүй болсон хүмүүсийн дунд Израилаас ихээхэн хол оршдог улс орнуудын иргэд ч байна. Тодруулбал, Таиландын есөн иргэн, Филиппин, Узбекистаны тус бүр дөрвөн иргэн, Хятадын гурав, Чилийн хоёр, Прагвай болон Перугийн тус бүр нэг, Австралийн нэг иргэн, Украины долоон иргэн сураггүй болжээ.

 

Үхлийн зурвас буюу цуст занганд орсон Газын оршин суугчид

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Official:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Email Address : officialautomatictellermachine@gmail.com (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-10-18