Израил, Палестины сөргөлдөөнд Иран оролцоно гэж сүрдүүлжээ 
2023-10-16

Энэ сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдсанаар, Израил, Палестины хооронд дайн дэгдсэн юм. Израил ХАМАС-ын дайралтын хариуд Газын зурваст агаараас цохилт өгч, цаашлаад энэ бүс нутагт хуурай замын ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа юм. Харин ийм ажиллагаа эхлүүлвэл Иран хөндлөнгөөс оролцоно гэж сүрдүүлжээ.

 

Тодруулбал, ХАМАС, Израилын хоорондын сөргөлдөөн цаашид хурцдахыг хүсэхгүй байгаа ч Газын зурваст Израилын арми хуурай замын ажиллагаа эхлүүлсэн нөхцөлд Иран оролцохоос аргагүй болно гэж Ираны эрх баригчид мэдэгджээ. 


Энэ талаар Бейрутад болсон уулзалтын үеэр Ираны Гадаад хэргийнс айд Хосейн Амир Абдоллахиан НҮБ-ын Ойрх Дорнодын энхийн явцын тусгай зохицуулагч Тор Веннесландад мэдэгдсэн гэж дипломат эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Axios сонин мэдээлсэн байна. 

 

НҮБ-аар дамжуулсан илгээлтэд, Иран сөргөлдөөнийг бүс нутгийн дайн болон тэлэхийг хүсэхгүй байгаа, харин Газын зурваст ХАМАС бүлэглэл барьцаалсан энгийн иргэдийг чөлөөлөхөд туслах хүсэлтэй байгааг онцолсон байна. Үүний зэрэгцээ, тодорхой хил хязгаар бий гэдгийг сануулаад, Газын зурваст хуурай замын ажиллагаа явуулна гэсэн амлалтаа Израилын арми биелүүлвэл Иран хариу өгөхөөс аргагүй болно гэж анхааруулжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, НҮБ-ын зохицуулагч Ираны энэхүү илгээлтийг Израилын албаны этгүүдэд дамжуулсан байна. Израилын Ерөнхий сайдын ажлын алба энэ асуудлаар хэвлэлийнхэнд ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан бол Веннесландын ажлын алба түүнийг Ираны Гадаад хэргийн сайдтай уулзсан, “барьцааны хүмүүсийг суллах, сөргөлдөөнийг илүү өргөн цар хүрээтэй болж тэлэхээс сэргийлэх” асуудлыг хэлэлцсэн гэж баталжээ. 

 

Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиан Ливаны нийслэл Бейрут хотод “Хизбалла”-ийн тэргүүн Хасан Настраллатай уулзсаныхаа дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Израил Газын зурвас дахь энгийн иргэдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргээ зогсоох ёстой, хэдхэн цагийн дараа гэхэд хэт оройтно. Эсэргүүцлийн аливаа алхам Израилын хувьд асар том цохилт болно” хэмээн мэдэгджээ. 


Эргэн сануулахад, Палестины ХАМАС бүлэглэлийн дайчид 10 дугаар сарын долооны өглөө Израил руу халдсан юм. Тэд өөрсдийнх нь хяналтад байдаг Газын зурвасаас 2000 гаруй пуужин харваж, дараа нь Израилын хил орчмын бүс нутгууд руу довтлон, энгийн иргэдийг хөнөөж, олон хүнийг барьцаалсан. Үүний хариуд Израилын арми Газын зурваст цохилт өгч эхэлсэн юм. Мөн Израилын эрх баригчид дайны байдал зарласны дээр одоо Газын зурваст хуурай замын ажиллагаа эхлүүлэхээр бэлдэж байгаа аж. 


ХАМАС ийнхүү халдсаны маргааш нь буюу энэ сарын наймны өдөр The Wall Street Journal сонин холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр ХАМАС Израил руу халдах ажлыг төлөвлөхөд Ираны тусгай албад тусалсан хэмээн дамжуулж байв. Иран ХАМАС-тай тагнуулын мэдээлэл хуваалцажу байсан төдийгүй Исламын хувьсгалын харуулуудын корпусын офицерүүд халдлагын төлөвлөгөө боловсруулахад шууд оролцсон гэж эх сурвалж мэдээлж байлаа. Энэ мэдээллийг Иран эрс үгүйсгэсний дээр Америкийн тагнуулын мэдээллээс харахад, “Ираны гол албан тушаалтнууд ХАМАс-ын дайралтыг хараад ихэд гайхсан” нь тодорхой байсан гэж Нью-Йорк Таймс сонинд мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ЗӨВ ИРАНЫ ЗӨВ. ИЗРАЙЛЬД ХЭН НЭГЭН АНХААРУУЛАГ, САНУУЛГА ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ. АМЕРКМЙН СУГАН ДОР БҮР "ХҮНЭЭ АЛДАЖ" ДАВРААД БАЙСАН ЮМ!
2023-10-17
Иран шүдгүй арслан
2023-10-17
Хүрэлсүх:
Израйлийн арми жижиг ч гэсэн дэлхийн хамгын супер зэвсэгтэй тэгээд бас 50 гаран цөмийн хошуутай 1967 онд арабууд тал талаас нь дайраад ч бараагүй одоо бол их далчигнаад байвал хүүрэн овоо л босно доо араыууд ч үүнийгээ сайн мэдэж байгаа
2023-10-16
Зочин:
ЗӨВ ЗӨВ ИРАНЫ ЗӨВ. ИЗРАЙЛЬД ХЭН НЭГЭН АНХААРУУЛАГ, САНУУЛГА ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ. АМЕРКМЙН СУГАН ДОР БҮР "ХҮНЭЭ АЛДАЖ" ДАВРААД БАЙСАН ЮМ!
Хүрлээ:
Ороод ирэг л дээ, ха ха
2023-10-16
Иран гэж нэг эргүү арми Ирактай 10 жил байлдаад бараагүй тэнэгүүд.
2023-10-16
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-16
Irantai ni bumbudgunu
2023-10-16