Хятадын хойд нутагт олон улсын кино наадмын нээлт болжээ. Энэ талаар South China Mornong Post сонин мэдээлсэн байна.
Тодруулбал, 10 дугаар сарын 11-ний өдөр Пинъяод олон улсын VII кино наадам эхэлжээ. Долоо хоног үргэлжлэх "Шинэ цаг үе" кино наадмын үеэр дэлхийн 33 орны 57 кино үзэгчдийн хүртээл болох бөгөөд үүнээс 40 хувь нь анх удаа дэлгэцнээ гарч байгаа кино бүтээл аж. Энэ жил залуу найруулагчдын ажлыг идэвхтэй сурталчилах тал дээр онцгой анхаарч байгаа гэж наадмыг үндэслэгч, кино найруулагч Жя Жанкэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Кино наадмыг Хятадын кино найруулагч Вэй Шужюнийн "Зөвхөн гол урсана" киногоор нээсэн байна. Энэ кино олон улсын томоохон наадмуудын онцлох жагсаалтуудад багтаж байжээ.
Пинъяогийн олон улсын кино наадам нь 2017 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтсан эртний хотод бодгоороо онцлогтой. Пинъяо хот түүхэн архитектурын дүр түрхээ бүрэн хадгалсан, Хятадын цорын ганц дундад зууны үеийн хот аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |