Өнгөрсөн шөнө Израилын Батлан хамгаалах армийн сөнөөгч онгоцууд Палестины ХАМАС хөдөлгөөний 750 объектэд цохилт өгчээ. Энэ талаар Армийн хэвлэлийн алба мэдээлснийг ТАСС агентлаг мэдээлсэн байна.
"Өнгөрсөн шөнө Израилын арми 750 цэргийн объект, тэр дундаа ХАМАс-ын алан хядагчдын газар доорх хонгил, цэргийн цогцолбор, хяналтын пост, өндөр албан тушаалтнуудын байр зэрэгт цохилт өгсөн. Түүнчлэн мэргэжилтнүүдийн барилга, холбоо барих хэсгүүдэд цохилт өглөө" хэмээн мэдээлэлд өгүүлсэн байна.
Үүний зэрэгцээ Израилын газар нутагт минометийн буудлагад оролцож байсан гурван алан хядагчийг хөнөөсөн гэж Армийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |