ХАМАС бүлэглэл өнгөрсөн бямба гарагт Израилын өмнөд хэсэгт халдан, олон хүний аминд хүрсний дээр Израилын 150 орчим иргэнийг барьцаалсан. Ийнхүү барьцаанд орсон хүмүүсийн нэг болох эмэгтэйн гэрэл зургийг ашиглан сурталчилгаа хийсэн зоогийн газрыг Израилын армийнхан бульдозероор буулгажээ.
The Jerusalem Post сонины мэдээлснээр, Иорданы баруун эрэг дээрх Хувара хотын пиццаны газар олзлогдсон эмэгтэйн гэрэл зургийг ашиглан сурталчилгаа байршуулжээ. Үүнд еврей оршин суугчид ихээхэн дургүйцсэн аж. Улмаар цэргийнхэн энэ газарт ирж, зоогийн газрыг хаагаад, дараа нь барилгын нүүрэн хэсгийг бульдозероор нураасан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, алан хядах ажиллагааг дэмжсэнийх нь төлөө зоогийн газрыг таван сарын хугацаанд хаахаар болжээ. Хэргийг цэргийнхэн шийдсэний учир нь Израилд дайны байдал тогтоосон, ийм үед армийнхан бүхий л шийдвэрийг гаргах эрхтэй байдаг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |