Жуулчдыг суулгаж явсан онгоц Газрын дундад тэнгист сүйрчээ

Газрын дундад тэнгист, Францын Корсик арлын өмнөд эрэг орчимд онгоц сүйрч, зорчигчид бүгд амиа алдсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 12-ны өдөр Проприанод жуулчдыг суулгасан жижиг онгоц хөөрснийхөө дараа тэнгист унасан байна. Аврагчид ослын газар яаралтай ирж, аврах ажиллагаанд хоёр хөлөг онгоц, гурван нисдэг тэрэг дайчилсан ч хүмүүсийг аварч чадаагүй аж.
Осол болсон даруйд аврах ажиллагааг эхлүүлж, онгоцонд байсан дөрвөн хүнийг олсон ч тэд бүгд амиа алдсан, сэхээн амьдруулах тусламж үзүүлсэн ч бүтэлгүйтсэн гэж эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ