Өнгөрсөн бямба гарагт буюу 10 дугаар сарын долооны өдөр Палестины ХАМАС бүлэглэл Израил руу нэвтэрч, гэнэтийн цохилт өгөн, 1200 гаруй хүний аминд хүрсний зэрэгцээ 100 гаруй хүнийг барьцаалсан юм. ХАМАС-ын үйлдлийн хариуд Израил Газын зурваст цохилт өгч эхэлсэн. Газын зурвасаас оршин суугчид бүгд нүүж хараахан амжаагүй байгаа бөгөөд тэднийг нүүхэд ердөө ганц хоногийн хугацааг Израил өгсөн гэнэ.
Тодруулбал, 1,1 сая палестин хүнийг 24 цагийн дотор Газын зурвасын өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлэх ёстой гэж НҮБ-д мэдээлсэн талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна. Гэвч ийм олон хүнийг ганцхан өдрийн дотор нүүлгэн шилжүүлснээр хүмүүнлэгийн ноцтой үр дагавар гарч болзошгүй гэсэн байр суурийг НҮБ илэрхийлжээ.
Эргэн сануулахад, ХАМАС бүлэглэл халдлага үйлдэх үеэрээ Израилын 150 орчим иргэнийг барьцаалсан юм. Израил ХАМАС-ын халдлагын хариуд Газын зурваст цохилт өгч эхлэхэд ХАМАС Газын зурвас дахь энгийн иргэд хохирвол олзны хүмүүсийг ээлж дараалан хөнөөнө гэж сүрдүүлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |