Өнгөрсөн долоо хоногт Палестины ХАМАС бүлэглэл Израил руу халдаж, энэ хоёр орны хооронд дайн дэгдсэнээр дэлхийн улс орнууд Израил дахь иргэдээ татан авах ажлыг эхлүүлсэн юм.
Тэдгээр орнуудын нэг болох Энэтхэг Израилд гацсан иргэдээ татан авах эхний онгоцыг илгээж, Израилаас 212 хүнийг суулгасан онгоц Нью-Делигийн нисэх буудалд газардсан байна.
"Израилаас 212 хүнийг нүүлгэн шилжүүлэх эхний онгоц Делид газардлаа. Манай засгийн газар нэг ч энэтхэг хүнийг орхихгүй. Засгийн газар, Ерөнхий сайд иргэдээ хамгаалах, тэднийг эсэн мэнд эргүүлэн авчрахын тулд бүхнийг хийнэ" гэж Энэтхэгийн сайд Ражив Чандрасекар мэдэгджээ.
Тель-Авив дахь Энэтхэгийн Элчин сайдын яамны мэдээлснээр, Израилд Энэтхэгийн 18 мянган хүн байдаг аж. Тэдний ихэнх нь ахмад настнуудыг асрах ажил, мэдээллийн технологийн салбарт ажилладаг ажилтнууд болон оюутнууд байдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |