ХАМАС-ын дайчид Израилын нэг суурингийн оршин суугчдыг бүгдийг хөнөөжээ
2023-10-13

 

Өнгөрсөн бямба гарагт ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү довтолж, олон хүний аминд хүрсэн. Израил дайны байдал зарлан, дайчилгаа зарлаж, олон мянган цэргийн үүрэгтнийг дайчилж, ХАМАС-ын эсрэг тулалдан, олон сууринг чөлөөлжээ. 

 

Чөлөөлөгдсөн суурингуудын дуднд Кфар-Аза багтаж байгаа бөгөөд Газын зурвасаас хоёр километрийн зайд байх энэ сууринг Израилын цэргүүд 10 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлсөн байна. Цэргүүд суурин руу ормогцоо шатсан байшин, оршин суугчдын цогцос гээд аймшигтай дүр зураг олж харсан гэж Ройтерс мэдээлжээ. 

 

ХАМАС-ын дайчид Кфар-Азад хядлага үйлдсний дараа хүүхдийн тэрэг, хувийн эд зүйлс зам дээр хэвтэнэ. 2023 оны 10 дугаар сарын 10. @Ройтерс 

 

"Бид цогцоснуудыг цуглуулж, уутанд хийж байна. Барьцаалаагүй, эсвэл зугтаж амжаагүй хүн бүрийг алан хядагчид хөнөөжээ. Амьд үлдсэн хүн байхгүй. Энэ бол үнэхээр аймшиг" хэмээн Израилын цэрэг Ле Монде сонины сурвалжлагчид ярьсан байна. 

Кфар-Аза даяар үнэртэх цогцосны үнэрийн талаар хэргийн газарт ирсэн Нью-Йорк Таймс, ВВС, Ройтерс, Ле Монде сонины сэтгүүлчид ч бичжээ. 

 

Кфар-Аза суурин 1951 онд байгуулагджээ. Сапирын академик коллежоос холгүйхэн орших энэ сууринд олон оюутан, түүнчлэн хүүхэдтэй залуу хосууд амьдардаг байсан гэнэ. "Залуусын суурин" гэж нэрлэгддэг Кфар-Аза алан хядагчдын гарт илүүтэй хохирсон аж. 

 


 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-10-16
Өвгөн:
Газын зурвас, баруун эргээс арабын шилжин суурьшигч, террористуудын бүгдийг хөөн гаргаж, ариун газрыг цэвэрлэх хэрэгтэй
2023-10-15
Палестиний алан хядагчидад алуулсан нэг дэлхийн аль ч орны хүний хариуд 10 араб буюу палестин гэжм нэрлэгддэг газын зурваст байдаг араб хүн алуулдаг жамтай.
2023-10-14
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-10-13
ХУНИ НУТАГ ДЭРЭМДСЭН
2023-10-13
ЗУВ
2023-10-13
Тэнэг өмбүү минь ээ:
Чи энд дутчих аа..
2023-10-13
Зочин:
АНУ. Барууны сэтгүүлчид хэт буруу ташаа мэдээлэл зориудаар тарааж байгаа гэсээн
2023-10-13
Тэнэг өмбүү минь ээ:
Чи энд дутчих аа..