ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Парист Палестиныг дэмжих жагсаалд оролцсон 10 хүн баривчлагджээ
2023-10-13

Палестин, Израилын хооронд дайн дэгдсэнээс хойш Европын орнуудад Палестиныг дэмжсэн жагсаал цуглаан зохион байгуулах оролдлого хэдэнтээ гарсан. Европын орнууд энэ төрлийн жагсаалыг хориглож байгаа ч иргэд хоригийг үл тоож байгаа талаар BFMTV мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, пүрэв гарагт Палестиныг дэмжсэн хууль бус жагсаал болсон байна. Эрх баригчид ийм жагсаал зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүй тул цагдаагийнхан жагсаалыг тарааж, эсэргүүцэл үзүүлсэн 10 хүнийг баривчлан 24 хүнийг торгожээ. Энэ жагсаалд 3000 орчим хүн оролцсон гэж цагдаагийнхан мэдээлсэн байна. 

 

Францын эрх баригчид палестинчуудыг дэмжсэн аливаа жагсаал цуглааныг хориглосон бөгөөд ийм цуглаан олон нийтийн дэг журамд аюул занал учруулна гэж тайлбарласан юм. Түүнчлэн ХАМАС бүлэглэл Израил руу дайрсны дараа Израилыг үзэн ядах хандлага туйлдаа үрсний улмаас Франц дахь Израилтай холбоотой Парламентын гишүүдэд тусгай хамгаалалт гарган өгсөн байна.

 

Энд дуулгахад, Израил, ХАМАС-ын хоорондын дайн 10 дугаар сарын долооны өдрөөс эхлэн үргэлжилж байгаа юм. Энэ хугацаанд Израилын талаас 1,3 мянган хүн, Палестины талаас 1,5 мянган хүн амиа алджээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин