Америк эр хулуугаар завь хийж, 60 км зайг туулжээ
2023-10-12

АНУ-ын Миссури мужийн оршин суугч өөрийнхөө тарьж ургуулсан хулуугаар завь хийж, Миссури голоор 61,79 км сэлж, дээд амжилт тогтоожээ. Энэ талаар  UPI мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Стив Куэни асар том хулуу ургуулсан бөгөөд үүгээрээ завь хийж, Huckle Berry гэж нэрлэн, "хулуун завь"-иараа Канзас-Ситигээс Наполеон хүртэл 11 цаг сэлжээ. Түүнийг ийн аялах хугацаанд Paddle KC Padding Club завьчдын клубийн 10 гаруй завь дагалдан явсан байна. Завьчид түүнд дэмжлэг үзүүлж, аяллыг баримтжуулахад нь тусалжээ.

 

Стив Куэни хулуугаар хийсэн завиар ийнхүү 62 орчим км зам туулснаараа дэлхийн дээд амжилтыг тогтоосон аж. Өмнө нь 2022 онд Небрасза мужийн оршин суугч Дуэйн Хансен хулуугаар хийсэн завиар 60,35 км зам туулж, дэлхийн дээд амжилт тогтоож байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин