Британийн загасчин Таиландад загасчлах үеэрээ дэлхийн хамгийн том мөрөг загасыг барьжээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 36 настай инженер Кельвин Марстон Таиландын Чеди-Хак нууранд хэдэн өдрийн туршид өдөрт 12 цаг загасчилжээ. Ингээд нэг өдөр аз таарч, асар том, 114 кг жинтэй Сиамын мөрөг загас дэгээнд нь орсон байна. Тэрбээр загасыг татаж гаргахын тулд аав, найз болон нутгийн нэг оршин суугчаас тусламж гуйжээ.
"Би үнэхээр гайхсан. Тэр загас дэлхийн хамгийн том мөрөг загас ч гэж мэдээгүй. Бид загастай хамт зураг авахуулаад, эргээд усанд нь тавьсан" гэж Кельвин ярьжээ. тэр хэдэн өдрийн дараа дахин аварга загас барьсан байна. Энэ удаад 100кг жинтэй загас барьсан Кельвин "одоо бүр гар өвдөж эхэлсэн, бууж өгөхөд бэлэн" хэмээн өгүүүлжээ.
Сонинд бичсэнээр, Кельвин дөрвөн жилийн өмнө энэ нуур орчимд баригдсан Сиамын мөрөг загасыг барьсан байж болзошгүй, хэдэн жилийн дотор загас жин нэмсэн байх магадлалтай гэнэ.
Сиамын мөрөг загас гээдг нь байгальд, гол нуурт байх хамгийн том мөрөг загасны төрөл юм. Энэ загас Таиланд, Лаос, Камбожи, Өмнөд Вьетнамын гол нуурын ай савд ихээр тааралддаг аж. Загасны урт 1-1,5 метрээс урт байдаггүй ч хоёр метр урттай загас ч тааралддаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |