Украины хотод байх Зоя Космодемьянскаягийн хөшөөг буулгана
2023-10-12

Украин 2015 оноос эхлэн Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалыг буулгах ажлыг эхлүүлж, 2022 онд ОХУ Украин руу халдсаны дараа энэ ажлыг эрчимжүүлж, олон хөшөө буулгасан юм. Энэ удаад Украины эрх баригчид Зоя Космодемьянскаягийн хөшөөг буулгахаар болжээ. 

 

УНИАН сайтын мэдээлснээр, Зөвлөлт Холбоот Улсын Баатар Зоя Космодемьянскагийн хөшөөг буулгах шийдвэрийг Одесс мужийн Белгород-Днестровский хотын эрх баригчид гаргасан байна. Энэ хөшөө хотын дунд сургуулийн орчимд байдаг аж. Өмнө нь тодорхой түүхэн  хүнд хамаарна гэсэн баримт байхгүй байсан тул энэ хөшөөг буулгаагүй байжээ. 

 

Энд дуулгахад, Украинд 2015 оноос хойш Зөвлөлтийн үеийн дурсгалтай тэмцэх ажил идэвхтэй өрнөж байгаа юм. Коммунизмын үеийн хөшөө дурсгал, нэршлийг үгүй болгох тухай тусгасан хууль Украинд батлагдсанаас хойш энэ улсад 2,5 мянган хөшөө дурсгал буулгаж, 900 суурин газрын нэрийг өөрчилжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросын соци үеийн хөшөөнүүд бол эсэргээрээ түүхийг гуйвуулсан үзэл суртал тархи угаалтийн хэрэгсэл хог шаар өдаг дах
2023-10-17
Яагаад байхгүй болно гэж?
2023-10-17
Монгол:
Байх байхгүй нь мэдэгдэхгүй болох гэж байж хөшөө буулгаад яах вэ дээ
2023-10-14
Яагаад байхгүй болно гэж?
монголын сагсуу баян худалдаж аваад ирэх байхаа
2023-10-13
Цэк:
Хөшөө нь түүхийн гэрч, бодит үйл явдлын баталгаа, танин мэдэхүйн ач холбогдолтой учраас нураах нь зохимжтой биш л баймаар юм.
2023-10-12
Оросын соци үеийн хөшөөнүүд бол эсэргээрээ түүхийг гуйвуулсан үзэл суртал тархи угаалтийн хэрэгсэл хог шаар өдаг дах
Зочин:
Хөшөө дурсгал ямар юманд нь гай болоод байгаа Юм болдоо.
2023-10-12
Слава украйн=слава монгол,,, эзлэн түрэмгийлэгчдэд үхэл дараа нь задарч бутарч хөршүүд нь эрх чөлөөг эдлэх болтугай.
2023-10-12
Элдэв:
Аргүй ээ фашистуудтай тэмцэж байсан хүн юм чинь буулгахаас яахав. Укрнацистууд
2023-10-12
Иргэн:
Өөр хийж чадах юмгүй болсон улс тэгэхээс
2023-10-12