ОХУ-д циркэд амьтан ашиглахыг хориглох тухай хуулийг хэлэлцэнэ
2023-10-12

ОХУ-ын Төрийн думын "Шинэ хүмүүс" фракцын гишүүд амьтан оролцуулсан циркийн үйл ажиллагааг хориглох тухай тусгасан хуулийн төслийг Төрийн думд өргөн барьжээ. Энэ талаарх мэдээллийг The Epoch Times сонин мэдээлсэн байна. 

 

"Циркийн үзүүлбэрт амьтдыг бэлтгэх үедээ амьтдад хэрцгий хандах тохиолдол нэмэгдэж байгаа тул хуулийн төслийг санаачилсан. Зохих шалгалтыг хийхэд өнгөрсөн онд амьтныг хууль бусаар ашигласан 116 тохиолдол, амьтдад хэрцгий хандсан 48 тохиолдол илэрч байсан юм. Зэрлэг амьтдыг циркэд ашиглах нь тэднийг онгон байгалиас нь салгаж, эрх чөлөөг нь хасаж байгаатай адил" хэмээн хуулийн төслийн тайлбарт өгүүлжээ.

 

Энэ хуулийн төсөл батлагдвал циркэд амьтантай зэрлэг харьцах тохиолдол цааш гарахгүйн дээр илүү хүмүүнлэг зарчим дээр тулгуурласан, амралт, зугаа цэнгэлийн салбарыг хөгжүүлэхэд дэм болно гэж санаачилагчид мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин