Гүрж Израилаас 3000 иргэнээ нүүлгэн шилжүүлжээ
2023-10-12

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу нэвтэрч, цохилт өгсний хариуд Израил дайны байдал зарлан, дайчилгаа явуулж, маргааш өдөр нь Газын зурваст ажиллагаа эхлүүлж байгаагаа мэдэгдсэнээр энэ хоёр орны хооронд дайн дэгдсэн. Нөхцөл байдал хүндэрсэн үед олон улс Израил дахь иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд эдгээр орнуудын нэг болох Гүрж улс сүүлийн гурван өдөр Тель-Авив руу хэдэнтээ онгоц хөөргөжээ. 

 

МИР24 сувгийн сувгийн мэдээлснээр, сөргөлдөөн эхэлснээс хойш Израилаас 3000 орчим Гүржийн иргэн эх орондоо ирсэн байна. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч үйлдэж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө Тбилиси хотод ээлжит нислэг үйлдсэн онгоц газарджээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө Тбилисийн нисэх буудал дээр Тель-Авиваас ирсэн хоёр онгоц 15 минутын зайтай газардсан байна. Энэ хоёр онгоцоор тус бүр 100 гаруй хүн ирсэн, ойрын өдрүүдэд ч дахин Израил руу нислэг үйлдэхээр болжээ. Тусгай нислэгээр эх орондоо ирж байгаа хүмүүс хоноглох, амьдрах газаргүй бол зочид буудалд буулгаж байгаа гэнэ. 

 

Эх оронруугаа буцах хүсэлтэй Гүржийн иргэд олон, тэд Израилын янз бүрийн хот сууринд байгаа аж. Тэдний дунд хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настнууд олон байгаа бөгөөд зарим нь Гүрж болон Израилын давхар иргэншилтэй аж. Тиймээс Гүрж рүү буцах хүсэлт гаргасан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх нислэгийг боломжтой хугацаагаар үргэлжлүүлнэ гэж Гүржийн эрх баригчид мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин