ХАМАС хүүхдүүдийг олноор хөнөөсөн гэх мэдээллийг үгүйсгэв
2023-10-12

Палестины ХАМАС бүлэглэл Израилд хүүхдүүдийг хөнөөж, энгийн иргэд рүү халдаж байгаа талаарх мэдээлэл гарсаар байгаа. Харин ХАМАС бүлэглэл энэ мэдээллийг няцааж, албан ёсны сайт дээрээ мэдэгдэл гаргажээ. 

 

Энэ мэдэгдэлд, "хууль ёсны зорилго" болох Израилын хяналтын пост, баазууд руу халдаж байгаа, харин энгийн иргэд рүү "халдахаас зайлсхийж байгаа" хэмээн онцолжээ. Харин хэвлэлүүдээр гарсан, Израилын нутаг дээр хүүхдүүдийн цогцос олноор олдсон талаарх мэдээллийг "худал мэдээлэл"  хэмээн мэдэгджээ.

 

"Барууны зарим хэвлэлүүдээр гарч байгаа, Палестины эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг хүүхдүүдийг хөнөөсөн, энгийн иргэд рүү халдсан гэх мэдээллийг ХАМАС эрс няцааж байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. Ийм худал мэдээлэл тарсанд, Газын зурваст үйлдсэн гэмт хэрэг, үй олноор хөнөөсөн хэргээ нуух гэж оролдож буй "Израилын эзлэн түрэмгийлэгч суртал ухуулга" буруутай гэж ХАМАС  онцолсон байна. 

 

Өмнө нь, Израилын цэргүүд Газын зурвасаас холгүйхэн орших тосгоноос олон энгийн иргэний цогцосыг олсны дотор хүүхдүүдийн цогцос ч байсан талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байлаа. Израилын хэвлэлийн мэдээлснээр, энгийн иргэний 200 цогцос олдсоны дотор 40 нь хүүхэд байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-13
Одоо юу ч яриад өнгөрсөн хүүхдүүд минь
2023-10-12