ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизэд албан ёсны айлчлал хийхээр пүрэв гарагт очжээ. Энэ нь түүний, 2023 оны анхны гадаад айлчлал юм. Путиний айлчлалын талаарх мэдээллийг Оросын Интерфакс агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Владимир Путин айлчлалынхаа үеэр Киргизийн Ерөнхийлөгч садыр Жапаровтай уулзаж, ёслолын арга хэмжээнд оролцох аж. Жапаров, Путин нар Киргизийн Кант хот дахь ОХУ-ын агаарын цэргийн баазын 20 жилийн ойн арга хэмжээнд зориулсан арга хэмжээнд оролцох юм байна.
Цаашлаад Владимир Путин Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн хуралд оролцох аж. Энэ зөвлөлийн хурал 10 дугаар сарын 13-ны өдөр Бишкек хотноо зохион байгуулагдах юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |