Америкийн Чикаго хотын оршин суугч эмэгтэй шүхрээр буусан хамгийн ахмад хүн гэж Гиннессийн дээд амжилтын номонд бичигдэж магадгүй талаарх мэдээлэл гарч байлаа.
Чикаго хотын оршин суугч Дороти Хоффнер 104 насандаа шүхрээр амжилттай газардаж байв. Дороти Хоффнерын амжилтыг Гиннессийн номонд бүртгэж магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан ч тэрбээр амжилт нь Гиннессийн номонд бүртгэгдэхийг харж амжилгүй таалал төгсчээ.
Тэрээр энэ сарын эхээр туршлагатай шүхэрчдийн хамтаар дөрвөн километрийн өндөрт онгоцтой гарч, 4100 метрийн өндрөөс шүхэрчин Дерек Бакстерын хамт шүхрээр үсэрч байлаа. Ингэснээр Дороти шүхрээр үсэрсэн хамгийн ахмад хүн болсон юм. Одоогоор шүхрээр үсэрсэн хамгийн ахмад настай хүн гэсэн дээд амжилтыг Шведийн оршин суугч Линни Ларссон эзэмшдэг юм. Тэрбээр 2022 онд 103 настайдаа шүхрээр бууж, Гиннессийн номонд бичигдэж байв.
Уншиж байна |