Байлдааны ажиллагааны улмаас Газын зурваст амиа алдсан НҮБ-ын Палестины дүрвэгчдэд туслах Ойрх Дорнодын агентлагын ажилтнуудын тоо 11 болж нэмэгджээ. Энэ талаар тус агентлагийн орлогч захирал Женнифер Остин мэдэгдсэнийг Ройтерс дамжуулсан байна. Үүнээс өмнө, есөн ажилтан амиа алдсан гэсэн мэдээлэл гарч байв.
"Аравдугаар сарын долооны өдрөөс хойш амиа алдсан, НҮБ-ын Палестины дүрвэгчдэд туслах Ойрх Дорнодын агентлагын ажилтнуудын тоо 11 болсон гэдгийг дуулгахад харамсалтай байна. Тэдний дунд таван багш, эмэгтэйчүүдийн эмч, инженер, сэтгэл судлаач болон гурван туслах ажилтан байсан" гэж Женнифер Остин мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, НҮБ-ын ажилтнуудын зарим нь гэртээ байхдаа гэр бүлийнхэнтэйгээ хамт амиа алдсан байна. Түүнчлэн Израилын армийн цохилтын улмаас НҮБ-ын 18 байгууллагын байр эвдэрчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |