Бямба гарагт ХАМАС бүлэглэл халдсаны улмаас Израилд цэргийн үүрэгтнүүдийн дайчилгаа зарлаж, харин ням гарагт Израилын эрх баригчид албан ёсоор дайны байдал зарласан юм. Израилд 400 мянга гаруй цэргийн үүрэгтэн байдгаас 300 мянгыг 48 цагийн дотор дайчилсан гэж Израилын эрх баригчид мэдээлж байлаа.
Дайн ба дайчилгаа: Эмэгтэйчүүдийг ч цэрэгт татдаг Израил хичнээн цэрэг гаргах чадалтай вэ
Израилын хуулийн дагуу 18 насанд хүрсэн бүх иргэн, хүйсээс үл хамааран хугацаат цэргийн алба хаах ёстой бөгөөд алба хаасныхаа дараа цэргийн үүрэгтнээр бүртгүүлдэг аж. Ийм цэргийн үүрэгтнүүдийг шаардлагатай үед дайчилдаг юм байна. Энэ удаагийн дайчилгаагаар тус улсын Ерөнхий сайдын хүү цэрэгт дайчлагджээ.
The Times of Israel сонины мэдээлснээр, Израилын Ерөнхий сайдын хүү, 29 настай Авнер Нетаньяху ХАМАС бүлэглэлтэй хийх дайнд дайчлагдаж, фронт руу явсан байна. Авнер Нетаньяху Ерөнхий сайдын бага хүү аж. тэрбээр 45 настай эгч, 32 настай ахтай аж. Авнер 2014 онд Израилын армийн хугацаат цэргийн албанд татагдаж, 2017 онд халагджээ. Тэрбээр Израилын өмнөд зүгт байх Зиким цэргийн баазад цэргийн тагнуулын ангимд алба хаасан байна. Алба хаах хугацаандаа хөнгөн шархдаж байсан гэнэ.
Эргэн сануулахад, 10 дугаар сарын долооны өдөр Палестины ХАМАС бүлэглэл Израилын нутаг дэвсгэр рүү нэвтэрч, олон мянган пуужин харван, дайчид нь иргэд рүү халдасны улмаас Израилд 1200 гаруй хүн амиа алдсан юм. Харин Израилын арми хариу болгон Газын зурваст цохилт өгч, Палестины талаас 1000 гаруй хүн амиа алджээ. Үүний зэрэгцээ 100 орчим хүн ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа аж.
ФОТО: Израилын цохилтын дараах Газын зурвасын нийслэлийн төрх
Г.Бямбасүрэн
Уншиж байна |