Нетаньяху: ХАМАС бүлэглэл нэг мөр устгана
2023-10-12

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон сөрөг хүчний "Улсын лагерь" намын тэргүүн Бени Ганц нар Онц байдлын үеийн засгийн газар байгуулахаар лхагав гарагт тохиролцжээ. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Цэргийн танхим гэж нэрлэгдэж буй энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Нетаньяху болон Ганц, түүнчлэн Батлан хамгаалахын сайд Йоав Галант нар багтах аж. Түүнчлэн "Улсын лагерь" намын гишүүн, Израилын Батлан хамгаалахын армийн Ерөнхий штабын дарга асан Гади айзенкот болон Стратегийн асуудал эрхэлсэн сайд Рон Дермер нар энэ танхимд ажиглагчийн үүрэг гүйцэтгэх юм байна. 

 

Он байдлын үеийн засгийн газар нь гагцхүү цэргийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргана, ийм ажиллагаатай холбоогүй хууль, бусад шийдвэрийг гаргахгүй аж.

 

ХАМАС-ыг бүрэн устгана

 

Ийнхүү шинэ бүтэц байгуулсныхаа дараа, аравдугаар сарын долооны өдрөөс Израил руу халдсан ХАМАС бүлэглэлтэй хатуу тэмцэнэ гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү халдсаны дараа улс орных нь хувь заяа дээсэн дөрөөн дээр ирсэн тул Онц байдлын засгийн газар байгуулахаар шийдсэн гэнэ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэдэнтээ утсаар ярьсан, АНУ Израилыг бүрэн дэмжиж байгаа хэмээн Нетаньяху онцолжээ.

 

Үүний зэрэгцээ, дэлхий дахин "Исламын улс" алах хядах бүлэглэлийг устгасан шиг Израил ХАМАС-ыг бүрэн устгана гэж  Биньямин Нетаньяху мэдэгдсэн байна. 

 

Сөрөг хүчний намын дарга Бени Ганц Онц байдлын засгийн газарт оролцож байгаа нь улс орон нь нэгдэн, дайчлагдсаныг илэрхийлж байгаа хэрэг хэмээн мэдэгджээ.

 

"Бид өнөөдөр энд мөр зэрэгцэн зогсож байгаа нь манай дайсан болон Израилын ард түмэнд чиглэсэн дохио юм. Израил урьд хожидоос илүү хүчирхэг болно" хэмээн Ганц цохон тэмдэглэсэн байна.

 

Харин Батлан. хамгаалахын сайд Йоав Галант Газын зурвастай залгаа хил дээрх нөхцөл байдал тогтворжиж байгаа талаар болон хэт даврагч жихад бүлэглэлүүдийг устгах зорилготой армийн давшилт эхэлсэн хэмээн мэдэгджээ.

 

"Бид ХАМАС-ыг газрын хөрснөөс арчина" хэмээн Галант цохон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ, Израилын Эрүүл мэндийн сайд Моше Арбель ХАМАС-ын шархадсан дайчдыг эмчлэхгүй байх тушаал гаргажээ.

 

ХАМАС-ын дайчдыг шархадсан израилчуудын хамтаар улсын эмнэлгүүдэд хүргэнэ гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарсны дараа Моше Арбель тушаал гарган, ХАМАС-ын шархадсан дайчдыг улсын эмнэлэгт эмчлэхийг хориглож, тэднийг хорих газрын эмнэлэг рүү илгээхээр болсон байна. Учир нь тэднийг улсын эмнэлэгт бусад иргэдийн хамт эмчилвэл Израилын иргэд тэдэнтэй өөрсдөө "тооцоо бодож" магадгүй гэж болгоомжилсон аж. 

 

Палестин, Израилын дайн 

Аравдугаар сарын долооны өдөр Палестины ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү дайрч, олон хүний аминд хүрсэн юм. Тухайн үед Газын зурвасын ойролцоох Израилын хотод хөгжмийн наадам болж байсан бөгөөд энд цугласан 3000 орчим хүн хамгийн анхны хохирогч болж байв. ХАМАС-ын дайралтын дараа наадам болж байсан газраас 300 орчим цогцос олдсон гэж сайн дурын эрлийн багийнхан мэдэгдэж байлаа. Үүний зэрэгцээ олон хүн сураггүй болсон хэвээр байна. 

 

ХАМАС-ын халдлагын дараа Израилын арми хариу ажиллагааг эхлүүлж, Газын зурваст цохилт өгч, 10 дугаар сарын долооноос хойш нийтдээ 1000 гаруй алан хядагчийг устгасан гэж мэдэгдэж байлаа. Газын зурваст ХАМАС бүлэглэлийнхний байршилд агаараас цохилт өгөх үеэр Бейт-Лахи дахь орон сууц руу довтолж, улмаас "Исламын жихад" бүлэглэлийн өндөр албан тушаалын удирдлагуудын нэг Муса Назир амиа алдсан гэж Израилын арми мэдэгджээ. Энэ бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөгр Израил руу халдах зорилгоор ХАМАС-тай нэгдсэн аж. 

 

Сүүлийн үеийн мэдээллээр, ХАМАС бүлэглэлийн халдлагын улмаас Израилд 1200 гаруй хүн амиа алдсаны дотор Израилын иргэд төдийгүй гадаадын иргэд ч багтаж байгаа гэнэ. Мөн 100 гаруй хүн жихадуудад олзлогджээ. Олзны хүмүүс дундаас нэг израил эмэгтэйг хоёр хүүхдийнх нь хамт ХАМАС сулласан гэж Аль-Жазира суваг лхагва гарагийн орой мэдээлсэн ч энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байна.

 

Харин Палестины талаас, Газын зурваст Израилын арми цохилт өгсний улмаас 1000 гаруй хүн амиа алджээ. Түүнчлэн 260 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болж, өдгөө Газын зурвасын хот эзэнгүй, цохилтод өртсөн нуранги болон хувирсан байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Еврейшүүдийг Палестины газар нутагаас хөөж гаргах хэрэгтэй, тэр үед Энх тайван тогтооно.
2023-10-12
Иргэн:
газар шорооныхоо төлөө тэмцээхээр жихаад ялан хядагч болох уу
2023-10-12
ТЭГЖ БАЙГААД ЕВРЕЙЧҮҮД НЭГМӨР ГАЗРЫН ХӨРСНӨӨС УСТАЖ ҮГҮЙ БОЛООД АРХВ Л ҮЛДЭЭХ ГЭЖААГААН
2023-10-12
Муу бүхний ард оросууд хор найруулж бдаг.
2023-10-12
Иргэн:
ХАМАС Израилын ТЕГ-ын бүтээгдэхүүн. Палестины ард түмэн энэ дайнд буруугүй.
2023-10-12
new Hitler
2023-10-12
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-12
Бадарч тахар:
Хамас устсан ч палёстинчууд өөр нэртэй бүлэг дахиад байгуулаад өшөөгөө авна !
2023-10-12
ЗХУ гэж байхад олон мянган монгол оюутан хойно сурч байсан. Тэд бүгд оросын еврейчүүд монголчуудад маш элгэмсэг ханддаг байсаныг санан дурсаж явдаг юм.Үнэндээ еврей багш нар монголчуудыг юм сураасай, сайн яваасай гэж их л хичээж найрсаг ханддаг байлаа.
2023-10-12