Украины Ерөнхийлөгч Зеленский Румыны сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Оростой хийж буй сөргөлдөөн төгсгөлийн шатандаа ирсэн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүний ярилцлагыг Digi-24 суваг дамжуулсныг ТАСС агентлаг иш татсан байна.
"Сөргөлдөөн дуусах тодорхой өдрийг хэлж чадахгүй. Гэхдээ одоо дайны дунд үе биш харин сүүл үе өрнөж байна. Бид сүүлийн шатандаа байгаа гэж бодож байна. Мөнгө, зэвсэг гээд бидэнд дутагдах зүйл их байгаа ч бид хамгийн сүүлчийн, хамгийн хүнд үедээ ирсэн" хэмээн Зеленский мэдэгджээ.
Румыны сэтгүүлчид Украины Ерөнхийлөгчид олон сэдвээр асуулт тавьсны дотор ойрын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх тухай асуулт байсан аж.
"Дайн үргэлжилвэл оролцоно, дайн дуусвал оролцохгүй. Би дайны үеэр зугтааж чадахгүй" хэмээн Украины тэргүүн мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |