Сувилагчид эдгэрэшгүй өвчинтэй ахмад настанд зориулж хуримыг нь эмнэлэгтээ хийж өгчээ
2023-10-11

АНУ-д эдгэрэшгүй хүнд өвчинтэй 70 настай эр эмнэлгийн өрөөнд хуримаа хийжээ. Түүнийг хуримаа хийхэд нь сувилагчид тусалсан талаар People сэтгүүл мэдээлсэн байна. 

 

Стивен Рума өдгөө хамт амьдарч байгаа Эйприл Рэйтэй 2018 онд танилцсан, тэд хуримаа хийхээр төлөвлөж байсан ч Румагийн биеийн байдлаас болж хуримаа хойшлуулжээ. Өмнө нь чихрийн шижин өвчинтэй байсан Рума бөөрний хорт хавдар гэсэн оношийг 2019 онд сонссон байна. Ингээд цаашлаад хавдар уушгинд нь ч тархжээ.

 

Үүний дараа Рума зүрхний шигдээс туссан бөгөөд эмчилгээ хийлгэж, 2023 онд эмнэлгээс гарсан ч дахин хоёронтаа зүрхний шигдээс болж, бие нь муудсаар байсан тул байнга эмнэлэгт хэвтүүлэх болжээ. Эмч нар түүнд эдгэрэшгүй өвчинтэй гэдгийг нь дуулгаж, юугаар ч туслах боломжгүй гэдгээ хэлсэн гэнэ.

 

Үүний дараа Румагийн эхнэр болох мөрөөдөлтэй Рэй хуримаа хийх санал тавьсан аж. Гэвч Рума хуримын ёслолоо наран шарлагын газар хийх хүсэлтэйгээ хэлсэн гэнэ. Тэдний яриаг эмнэлгийн сувилагч сонсоод, эмнэлэгт хурим зохион байгуулах санал тавьжээ.

 

Ингээд өнгөрсөн сарын эхээр Рэй, Рума нар эмнэлэгт гэрлэсэн байна. Сувилагч нар ахмад насны хосод зориулан тэнгисийн дүрслэл бүхий зургаар эмнэлгийн ханыг чимэж, наран шарлагын газрын бөмбөг зэрэг төрөл бүрийн чимэглэл авчирж тавьжээ. 

 

Үүнээс сарын дараа Румагийн биеийн байдал хүндэрсэн байна.

 

Бие барахынхаа өмнө тэрбээр эхнэртээ "Би үргэлж чамайг хайрлана, наран шарлагын газар уулзацгаая" хэмээн сүүлчийн үгээ хэлжээ. 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
THANK YOU ELONMUSK FOUNDATION:
Өдрийн мэнд элэг нэгт Монголчуудаа би Эрдэнэ минь Илон Маскийн буяны байгууллагаас хэрхэн асар их санхүүгийн дэмжлэг авсан тухайгаа та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. бизнесээ дэмжихийн тулд надад 150,000 доллар хандивласан, яагаад одоо хүртэл зараад байгаа юм дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байхад https://www.bbc.com/news/business-64645888 тэдэнтэй холбогдоно уу elonxm23@gmail.com www.muskfoundation.org санхүүгийн дэмжлэг авах Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье
2023-10-12