Өнгөрсөн бямба гарагаас хойш Израил руу нэвтэрсэн 1000 зэвсэгт дайчныг Израилын арми устгасан гэнэ. Энэ талаар Израилын цэргийн командлалын төлөөлөгчөөс авсан мэдээлэлтэйгээр Кан радио мэдээлсэн байна.
Израилын армийн мэдээлснээр Палестины хэт даврагч ХАМАС бүлэглэлийн "1000 алан хядагчийн цогцос" тоологдсон гэнэ. Түүнчлэн Газын зурваст зарласан тусгай ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа гэж мэдэгджээ.
Эргэн сануулахад, Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долоонд Израилын нутаг руу хэдэн мянган пуужин харваж "Аль-Акс үер" нэртэй ажиллагаа эхлүүлснээ зарласан юм. Үүний дараа Израил дайны байдал зарлаж, дайчилгаа эхлүүлэн, үүний араас 10 дугаар сарын 10-ны өдөр Газын зурваст тусгай ажиллагаа эхлүүлснээ зарлаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |