Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрийг тохирч, эцэслэн байгуулахаар болжээ
2023-10-11

БНХАУ-ын зээлээр баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн тусгайлсан хэлэлцээрийг эцэслэж, ирэх долоо хоногт гарын үсэг зурахаар болжээ.

 

 

Энэ тухай Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх долоо хоногт БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын хуралдаанд оролцоно. Энэ үеэр Монгол-Хятадын тал хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна.  Үүний нэг нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн тусгайлсан хэлэлцээрийг байгуулна.

 

Хятадын төрийн бүх байгууллагуудын холбогдох шийдвэрүүд гарсан. Монголын талаас төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан.

 

Төслийн нийт өртөг болох 266 сая ам.долларын 95 хувь буюу 253 сая ам.долларын зээлийг БНХАУ-аас авна. Зээлийн хугацаа 20 жил, хүү нь 2 хувь байна. Зээлийг 2030 оноос эхлэн эргэн төлнө” гэсэн мэдээллийг өгөв.

 

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
ELONMUSK FREE DONATION:
Өдрийн мэнд элэг нэгт Монголчуудаа би Эрдэнээ зарахаа боль хууль бус тул бөөр Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан бизнесээ дэмжихийн тулд надад 150,000 доллар хандивласан, яагаад одоо хүртэл зараад байгаа юм дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байхад https://www.bbc.com/news/business-64645888 тэдэнтэй холбогдоно уу elonxm23@gmail.com www.muskfoundation.org санхүүгийн дэмжлэг авах Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье
2023-10-12