ОХУ дайнд оролцогчдод хоёр хувийн хүүтэй ипотекийн зээл олгох санал гарчээ
2023-10-11

Украин дахь дайнд оролцогчдод жилийн хоёр хувийн хүүтэй ипотекийн зээл олгох саналыг Оросын төрийн думын аюулгүй байдал, авлигатай тэмцэх хорооны дэд дарга Анатолий Выборный гаргажээ. Энэ талаар Москва Таймс сонин мэдээлсэн байна. 

 

"Цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдын ар гэрт хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотек олгох нь эх орныхоо ашиг сонирхлын төлөө эрүүл мэнд төдийгүй амь насаа өгөхөд бэлэн буй хүмүүсийг дэмжих тун чухал арга хэмжээ" хэмээн Выборный мэдэгджээ. Түүний өгүүлснээр, ийм арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал хүсэлтийг дайчлагдсан эрчүүдийн эхнэрүүд удаа дараа Засгийн газарт тавьж байсан гэнэ.

 

Одоогоор дайнд оролцогчид бусад иргэдийн адилаар жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл авах боломжтой аж. Ийм зээлд хамрагдахын тулд сүүлийн таван жилд төрсөн хүүхэдтэй байх, эсвэл хоёр болон түүнээс дээш бага насны хүүхэд өсгөдөг байх шаардлагатай юм байна.

 

Түүнчлэн дайнд оролцогчид  алба хааж байх хугацаанд тэдний зээлийн төлөлтийг хойшлуулдаг. Мөн тэд дайнд амиа алдсан эсвэл шархдаж, өвдсөн бол ипотекийн зээлийг нь тэглэдэг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эмээ:
Нойлын цаас ч өгдөггүй улс орон ч байдаг шүү
2023-10-12
байр өгөхгүй зээл олгоноо? яасан ядарсан улс вэ
2023-10-12
Зочин:
хахаха. Инээдтэй юм.
2023-10-11