ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу гэнэтийн цохилт өгч, халдлага үйлдэн олон хүний амийг хөнөөсний хариуд Израил дайны байдал зарлан, Газын зурваст цохилт өгч эхэлсэн. Израилын арми Газын зурваст тусгай ажиллагаа эхлүүлж байгаагаа 10 дугаар сарын 10-ны өдөр зарласан бөгөөд энэ ажиллагааны хүрээнд ХАМАС-ын байршлуудад цохилт өгчээ.
Коммерсант агентлагийн мэдээлснээр, Израилын эрэг дагуу халдлага үйлдэхэд ашигладаг, ХАМАС хөдөлгөөний тэнгисийн цэргийн объектуудад Израилын арми цохилт өгсөн байна. Түүнчлэн Израил руу нэвтрэхийг завдсан шумбагчийг хөнөөжээ.
Аравдугаар сарын долооны өдрөөс хойш үргэлжилж буй Израил, Палестины дайны улмаас сүүлийн үеийн мэдээллээр Израилын 1200 иргэн амиа алдсан бол Палестины талаас 830 хүнээ алдсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |