ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Лавров Бээжинд айлчилна
2023-10-11

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 16-18-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэнийг ТАСС дамжуулжээ. 

 

Сергей Лавров "Бүс ба зам" олон улсын форумд оролцож, энэ хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Вани И-тэй уулзан хэлэлцээ хийх юм байна. Мөн энэ уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцоно гэдгээ мэдэгдсэн ч чухам хэдний өдөр Хятадыг зорих нь тодорхойгүй байгаа юм. Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө буюу  есдүгээр сарын 21-ний өдөр Владимир Путин Москва хотноо Ван И-тэй уулзаж байв. 

 

Энд дуулгахад, БНХАУ энэ сарын 17-18-ны өдрүүдэд Бээжин хотноо "Бүс ба зам" олон улсын гуравдугаар форумыг зохион байгуулах юм. Энэ жилийн форум "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ойд зориулагдсан бөгөөд 150 гаруй орон нэгдсэн энэ санаачилгын форумд 130 гаруй орны төлөөлөгч энэ жил оролцох юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин