Саяхан хүчтэй газар хөдлөлтийн улмаас ноцтой хохирол амссан Афганистанд дахин хүчтэй газар хөдөлжээ. Энэ талаар Европ-Газрын дундад тэнгисийн газар хөдлөлтийн төв мэдэгдсэн байна.
Газар хөдлөлтийн төвийн мэдээлснээр, 10 дугаар сарын 11-ний өдөр 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт Афганистаны Герат мужид болжээ. Гератаас баруун хойд зүгт 36 километрт болсон газар хөдлөлтийн голомт 10 км гүнд байсан гэнэ. Газар хөдлөлтийн улмаас хүн хохирсон болон байшин барилга сүйрсэн талаарх мэдээлэл гараагүй байна.
Өмнө нь, 10 дугаар сарын долооны өдөр Афганистаны баруун хэсэгт 6,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 2053 хүн амиа алдсан. Түүнчлэн 1329 байшин нурж, 10 мянган хүн гэмтэж бэртсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |