Монгол дипломатч Өмнөд Солонгост согтуугаар машин жолоодож, саатуулагджээ
2023-10-11

Энэ сарын есний өглөө Өмнөд Солонгост Монголын дипломат ажилтан согтуугаар машин жолоодсон хэрэгт сэжиглэгдэн саатуулагджээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Чосун сайт мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын есний 09.00 цаг орчимд Сөүлийн Ёндынпо цагдаагийн хэлтэст "Хар өнгийн машин Олимпын хурдны замаар гэнэт хурдалж, огцом тормоз дарж, гуйвж яваад байна" гэсэн мэдээлэл иржээ. Цагдаагийнхан энэ машиныг зогсооход жолооны ард Монголын дипломатч байсан аж. Түүний согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахын тулд багаж руу үлээлгэх гэхэд тэрбээр татгалзсан байна. Үүний дараа хэргийн газарт Монголын Элчин сайдын яамны ажилтан ирж, дипломатчийг авч явжээ.

 

Өмнөд Солонгост суух дипломатууд болон тэдний гэр бүлийнхэн тус улсад байх хугацаандаа халдашгүй эрхтэй, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгддөг тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дипломатчид хариуцлага хүлээлгэхэд хүндрэлтэй байгаа талаар Чосун сонин мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эх орны нэр хүндийг унагасан новшнуудыг 10-20 жилээр шоронд хийдэг болмоор юмаа
2023-10-12
гадаад явдлын яаманд угаас олигтой хүн байхгүй арын хаалганы мангуунууд л ордог газар ичмээр
2023-10-12
Болд:
Ёс зүйгүй хүмүүсийн Монгол улсын нэрийг гутааж байна даа. Эцсийн эцэст энэ бол АВИЛГЫН л үр дүн шүү дээ.
2023-10-11