Их Британийн нийслэл Лондон хотын Лутон нисэх буудлын бүх нислэг хойшилжээ. Энэ нь авто зогсоолд гарсан гал түймрээс үүдэлтэй гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нисэх буудлын автомашины зогсоолын терминалын нэгдүгээр давхарт гал түймэр гарч, үүний дараа хэдэнтээ дэлбэрэх чимээ сонсогджээ. Гал түймрийг унтраахаар ирсэн гал сөнөөгчдөөс зургаан хүн, мөн нэг иргэн утаанд хордож, эмнээлгт хүргэгдсэн байна.
Их хэмжээний гал гарсны улмаас нисэх буудал руу орох хэсгийг хааж, шуурхай албаныхан ажиллаж байгаа аж. Гал түймэр гарсны шалтгаан тодорхойгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |