Бямба гарагт Палестины ХАМАС бүлэглэл Израиль руу довтолж, улмаар олон хүн хөнөөж, барьцаалсан. ХАМАС бүлэглэлийн зүгээс Израилийн 100 иргэнийг барьцаалсан гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, ХАМАС бүлэглэлийн барьцаанд Израилийн 100 иргэн, өөр 30 хүн "Исламын жихад" бүлэглэлийн олзонд оржээ. ХАМАС бүлэглэлд олзлогдсон хүмүүсийн дунд өндөр албан тушаалын цэргийн алба хаагчид байгаа гэж энэ бүлэглэлийн төлөөлөгч Муса Абу Марзук мэдэгдсэн байна.
Түүнчлэн, "Исламын жихад" бүлэглэл 30 хүнийг олзолсон гээд, Палестины хоригдлуудыг Израилын шоронгоос сулласан нөхцөлд барьцааны хүмүүсийг суллана гэж мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |