ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэрэг шүүхэд шилжлээ
2023-10-09

 

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 33.205, мөрдөн байцаалтын 2494 хэрэгт хяналт тавьж, нийт 289 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.    

 

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэрэг:

 

- Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Н нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

 

- Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.П нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

 

- Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас иргэн Ц.С нь өөрийн гэр бүлийн гишүүний тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байршуулан, хууль бусаар мөрдөн мөшгисөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

 

- Говь-Алтай аймгийн прокурорын газраас иргэн Г.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ч.Б-ны нэр төлд халдсан, илт худал мэдээллийг цахим сүлжээнд нийтэлж, олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мөнгө төгрөг зарцуулах шилжүүлэх эрх Халдвартын эмнэлэгт байдаггүй. Бүх үйл ажиллагаа, мөнгө санхүүг ЭМЯам, Онцгой комисс шийдэж байсан даа ковидын үед . Ард түмэнд нээлттэй шүүх хурал хийж үнэн зөвийг нь тогтоох хэрэгтэй. Шудрага шүүж яллахыг нь яллаж хэлмэгдсэнийх нь нэр төрийг сэргээх хэрэгтэй.
2023-10-12
Зочин:
ARD TUMEND NEELTTEI SHUUH HURAL HIIJ UNEN MUNIIG NI SHUUH HEREGTEI, SHUDRAGA SHUUJ YALLAHIIG NI YALLAJ HELMEGDSENIIG NI NER TURIIG SERGEEH HEREGTEI, HUNII AMIDRAL AR GER NAIZ NUHUD NI UNEHEER UNENIIG L MEDEHIIG HUSEJ BNA
2023-10-11
Иргэн:
Хатан ижий Сарангэрэлээ шүүгээчээ
2023-10-11
Зочин:
Намынханй төгс арга өөрсдөө ороогдохгүй гэж
2023-10-11
Зочин:
Одоо нүүрсний хулгайг жагсаал зохион байгуулсан хэрэгээр энэ нөхрийг гэр бүлээ тагнасан хэрэгээр идсэн уусан жавсаныг ингэж булзайруулдаг моодтой болжээ
2023-10-11
Зочин:
Намынханй төгс арга өөрсдөө ороогдохгүй гэж
Зочин:
Мөнгөнд шунахай эмч нөхөр бна даа
2023-10-10
Энэ нөхөр болон улных гэж ярьдаг Сарангэрэл 2ч овоо юм хийсэн нөхдүүд
2023-10-10
shvvgch nar ni avilgal avaadl ungurnuu yaach ch chadahgvishde ene buzaruud person
2023-10-10
Маш их мунхарч муу хүн болж ухамсрын доройтолд орж нэр төр албан тушаалаа гутаасан шуналтай алуурчин болж хувирсан эмч -дарга
2023-10-09