Хятадын цахим сүлжээ хэрэглэгч эр хуурамч мэдээлэл тарааж, нэг жилийн хорих ял сонсжээ
2023-10-09

Хятадад нэгэн блогчин хуурамч мэдээлэл тараасныхаа төлөө нэг жилийн хорих ял сонсжээ. Энэ талаарх мэдээллийг South China Morning Post сонин дамжуулсан байна.

 

Тодруулбал, олон нийтийн сүлжээний хэрэглэгч У овогт нэгэн эр Дунгуаний 73 настай бизнесмен 29 настай эмэгтэйтэй гэрлэж, түүнд 880 мянган юань, 800 мянган юанийн үнэ бүхий байр, тансаг автомашин бэлэглэсэн гэсэн мэдээлэл тараажээ.

 

Ахмад настай эр залуу эмэгтэйтэй гэрлэсэн гэх мэдээллийг тэрбээр түгээхдээ зураг дээрх эмэгтэйн олон нийтийн сүлжээн дэх хуудаснаас зөвшөөрөлгүй авсан байна. Тэрбээр ийм мэдээллээр олны анхаарлыг татаж, өөрийн хөгжүүлдэг, үл хөдлөх хөрөнгийн салбарын хаягаар хандалт авах зорилготой байсан аж.

 

У овогт эрийн оруулсан, залуу бүсгүй хөгшин эртэй гэрлэсэн гэх энэ постыг 470 сая гаруй хүн үзэж, 31 мянган хүн цааш хуваалцсан байна. Мөн 76 мянга гаруй хүн сэтгэгдэл бичиж үлдээн, зураг дээрх эмэгтэйг элдвээр гутаан доромжилжээ. Гэтэл үнэндээ энэ зураг нь тухайн эмэгтэй өвөөтэйгээ авахуулсан зураг аж. Ингээд хохирогч болсон эмэгтэй шүүхэд хандсан байна. Хохирогч эмэгтэйн өгүүлснээр, өвөөтэйгээ авахуулсан зургийг зөвшөөрөлгүй ашиглан цацсан мэдээлэл олон газраар тархаж, тэр бүрийг олж, нотариатаар баталгаажуулах хэрэгтэй байсан гээд бүсгүйгээс маш их цаг, мөнгө гарсан байна. Ингээд шүүх У овогтыг Шэнь бүсгүйг гүтгэсэн гэж үзэн, нэг жилийн хорих ял оноожээ.

 

Энэ оны есдүгээр сараас Хятадад цахим дээрэлхэлт, интернет орчин дахь түрэмгийлэлтэй тэмцэх арга хэмжээгээ чангатгасан юм. Цахим орчны дээрэлхэлт хохирогчдыг амиа хорлоход хүргэсэн олон тохиолдол гарсны дараа ийм арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Гэсэн ч олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийг хариуцлагад татахад тун хүндрэлтэй байдаг гэж хохирогчид онцолдог аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongold bas arai dendej bnaa.huulia changatgaachee.hynii erh husur hayagdaj bna.dor bvrnee ajlaa hiigeechee.ashig honjoo l haisan darga nar bn
2023-10-09