БНХАУ Израил, Палестиныг нэн даруй гал зогсоохыг уриаллаа
2023-10-09

Өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн Палестин, Израилын сөргөлдөөний улмаас Израилд байсан дэлхийн олон орны иргэд амиа алдаж, сураггүй болж, гэмтэж бэртсэн байна. 

 

Эдгээр хүмүүсийн дунд БНХАУ-ын иргэд ч багтаж байгаа бөгөөд БНХАУ-ын гурван иргэн шархдаж, дөрвөн иргэн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Израил дахь Элчин сайдын яам мэдэгдэл гаргаж, Израилд байгаа иргэдээ нэн сэрэмжтэй байж, онц нөхцөл байдал үүссэн нөхцөлд дипломат төлөөлөгчийн газартай нэн даруй холбогдохыг анхааруулсан байна. 

 

Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн яам Палестин, Израилын сөргөлдөөний талуудыг тэвчээртэй байж, нэн даруй гал зогсоохыг уриалжээ. Мөн энэ мэдэгдэлд хоёр улс зэрэгцэн орших, хараат бус Палестины улс байгуулах тухай шийдвэрийг хэрэгжүүлэх нь Палестин, Израилын сөргөлдөөнийг шийдэх гол арга зам хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын долооны өглөө Израил улс Газын зурвасын зүгээс их хэмжээний пуужингийн цохилтод өртсөн юм. Түүнчлэн ХАМАС-ын дайчид Израилын өмнөд зүгт нэвтрэн орж, сөргөлдөөнийг өдөөсөн юм. Үүний хариуд Израил Газын зурваст ажиллагаа эхлүүлж, Израилд дайны байдал албан ёсоор зарласны дээр дайчилгаа эхлүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Изриаль улс гэдэг бол ойрх Дорнодод цэргийн түшиц газар болгохын тулд дээрэмчин Америкийн байгуулсан тоглоомын улс шүү дээ. Одоо дэлхий дахин тэр аяараа дээрэмчин Америкийн эсрэг эрслэн босож байна шүү дээ. Монголчууд ч гэсэн агуу их Орос, Хятад улсуудтай эв санаагаа нэгтгэн дээрэмчин Америкийн эсрэг эрслэн босох хэрэгтэй шүү дээ. Учир нь дээрэмчин Америкууд сүүлийн 300 гаруй жил дэлхийн улс орнуудыг тонон дээрэмдэж, боолчилж, хууран мэхлэж, өлсгөлөн, гуйлганчлал, ядуурал,дайны гамшигт унагасан агуу их нүгэлтнүүд шүү дээ. Дээрэмчин Асмерикууд 1990 онд Монгол улсад гайт Ардчиллыг хүчээр нэвтэрүүлж, Монгол орныг нийгэм, эдийн засаг, соёл, эрүүл мэнд, боловсрол, ёс суртахууны бүрэн дампууралд хүргэж, ажилгүйдэл, ядуурал, гуйлганчлал, ёс суртахууны нэлэнхүй уналт, доройтол, садар самуун, авилгал, хээл хахуул, баян ядуугийн асар их ялгаа, Улаанбаатар хотын бүрэн дампуурал, ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрс, хүүхдийн хүчирхийлэл, цаазын ялгүй болгох зэрэг энэ хорвоогийн хамгийн муу муухай, бузар булай бүхнийг нэвтэрүүлсэн шүү дээ. Монгол улс одоо дайны байдлаас ч хүнд байдалд орсон байна шүү дээ. эндээс гарах ганц зөв зам нь мөнхийн хөрш агуу их Орос, Хятадыг түшиж, дээрэмчин Америкаас салах юм шүү дээ.
2023-10-10