Бямба гарагт Палестины ХАМАС бүлэглэл Израилд гэнэтийн цохилт өгч, олон мянган пуужин харван, бүлэглэлийн дайчид халдсанаар энэ хоёр орны хооронд дайн дэгдэж, Израилд албан ёсоор дайны байдал зарласан юм.
Палестины хэт даврагчдын үйлдлийн улмаас израилчууд төдийгүй өөр олон орны иргэд амиа алдсан талаарх мэдээллийг олон улсын хэвлэлүүд дамжуулсаар байна. Таиландын Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, бямба, ням гарагт болсон халдлагын улмаас Таиландын 12 иргэн амиа алдаж, 11 хүн барьцаалагджээ.
Сүүлийн үеийн мэдээллээр, сөргөлдөөн хурцадсаны улмаас хоёр талаас нийтдээ 1100 гаруй хүн амиа алдаж, 5000 орчим хүн шархадсан байна. Түүнчлэн ХАМАС бүлэглэлийнхэн дайрах үед Газын зурвасын ойролцоо хөгжмийн фестиваль болж байсан бөгөөд энэ наадмын оролцогчид хамгийн эхний хохирогчид болж, олон зуун хүн сураггүй болж, амиа алджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |