ХАМАС бүлэглэл бямба, ням гарагуудад гэнэтийн цохилт өгсний хариуд Израилийн арми Газын зурваст агаарын цохилт өгч, Израилийн өмнөд хэсэгт байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна.
Вашингтон Пост сонины мэдээлснээр, сөргөлдөөний улмаас Израильд амиа алдсан хүний тоо 700-г давсан бол олон мянган хүн шархаджээ. Харин Палестины эрх баригчдын мэдэгдсэнээр, Палестины талаас 413 хүн амиа алдаж, 2300 хүн шархадсан байна. Ингэснээр 10 дугаар сарын долоонд эхэлсэн энэ сөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 1100-г давжээ.
Амиа алдсан хүмүүсийн дунд АНУ-ын гурван иргэн байгаагийн дээр барьцаалагдсан хүмүүс дунд ч АНУ-ын иргэд байгаа гэнэ. Түүнчлэн Их Британи, Франц, Герман, Балба, Таиландын иргэд алан хядагчдын гэнэтийн халдлагын золиос болжээ. Балбын 10 иргэн энэ халдлагын улмаас амиа алдаж, дөрвөн хүн эмнэлэгт байгаа бөгөөд тэдний ихэнх нь Израилийн сургуулийн оюутнууд байсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |