Ханжоу-2022 наадамд оролцсон Монголын тамирчнаас допинг илэрчээ
2023-10-09

 

БНХАУ-ын Ханжоуд болсон Азийн наадамд оролцсон Монголын тамирчнаас допинг илэрсэн талаар insidethegames сайт мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Азийн наадмын үеэр допингийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан зургаа дахь тамирчин нь Монголын хүндийг өргөгч Эрдэнэзул Буяндэлгэр болсон гэнэ. Тэрбээр допингийн эсрэг журмыг зөрчсөн нь тогтоогдсон тул эмэгтэйчүүдийн тэмцээнээс түр хасах шийдвэрийг Допингийн эсрэг агентлаг гаргажээ.

 

Допингийн эсрэг агентлагийн мэдэгдсэнээр, өдгөө 19 настай тамирчин эмэгтэйн шинжилгээнд метаболит дростанолон илэрсэн бөгөөд энэ нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглосон бодисын жагсаалтад багтдаг аж. Хариу нь эерэг гарсан дээжийг 10 дугаар сарын нэгний өдөр авсан байжээ.

 

"Тамирчин шинжилгээ нь эерэг гарсан талаар мэдсэн. Мөн тэмцээнээс түр хасагдсан. Тамирчин Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Асуудлыг шийдвэрлэж байгаа тул өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэж Допингийн эсрэг агентлаг мэдэгдсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Tegne l dee huurhii! Baliar ork tamirchan!
2023-10-12
DSS:
Horlood bgan bishuu. Idej uuh yumand n holiod bgan bishuu. Idej bga hooloo bainga deej uldee iim chuhal ued.
2023-10-09