Өнгөрсөн сард ОХУ, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд уулзсаны дараа энэ хоёр орны хооронд ачаа тээвэрлэлт эрс нэмэгджээ. Энэ талаар Америкийн Стратеги, олон улсын судалгааны хүрээлэнгийн хийсэн судалгаанд өгүүлсэн байна.
Судалгаанд өгүүлснээр, Оростой залгаа хил дээр байх Туманган хотын төмөр замын объектын зургийг 2023 оны 10 дугаар сарын тавны өдөр хиймэл дагуулаас авсан бөгөөд энэ зургаас харахад төмөр замын объект дээр маш их буюу 73 ачааны вагоныг тээвэрлэлтэд бэлтгэн зогсоосон байсан аж.
Энэ нь сүүлийн таван жилтэй харьцуулахад харьцангуй их тоо, үүний зэрэгцээ шинэ агуулах барьж байгаа нь ч ил болсон гэж судлаачид онцолсон байна.
"Ким Жон Ун болон Путин нар сүүлд хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр цэргийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн. Үүний дараа төмөр замын хөдөлгөөн эрс нэмэгдсэн нь Хойд Солонгос Орос руу зэвсэг нийлүүлж байгааг гэрчилж байна" гэж судалгаанд өгүүлжээ.
Хойд Солонгос ОХУ-д зэвсэг нийлүүлж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн жилээс л гарч байлаа. Хоёр тал энэ мэдээллийг няцаадаг ч артиллерийн сум, пуужин нийлүүлж байгаа гэх мэдээлэл гарсаар байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |