Канад Израильд шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн
2023-10-09

Канадын Засгийн газар Израильд нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор энэ улсад шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байгаа гэнэ. Энэ талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо ням гарагт мэдэгдсэн байна. 

 

"Израиль найзууддаа хандаж хэлэхэд канадчууд та бүхэнтэй хамт. Канадын Засгийн газар та бүхнийг дэмжихэд бэлэн. Израилийн ард түмэнд үзүүлэх бидний дэмжлэг хувирашгүй" хэмээн Трюдо мэдэгджээ.

 

Түүнчлэн тэрбээр Израиль руу халдсан палестинчуудын үйлдлийг шүүмжилж, барьцаалсан хүмүүсийг бүгдийг суллахыг уриалсны дээр энэ бүс нутагт энх тайван тогтоохын тулд олон улсын түншүүдтэй хамтран ажиллана гэж амалсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин