Палестины ХАМАС бүлэглэл Израильтай дайтсаны улмаас Газын зурвас, Израиль даяар хүмүүс орон гэрээ орхин нүүж байна. Израилийн олон хотод нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа бол Газын зурвасаа 123,5 мянган хүн дүрвэжээ.
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал зохицуулах газрын мэдэгдсэнээр, ХАМАС бүлэглэл Израильд халдлага үйлдэж байгаатай холбоотойгоор 123 538 палестин хүн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болсон байна. Түүнчлэн Газын зурваст 424 хүн амиа алдаж, 2,2 мянган хүн шархаджээ. Харин Израильд 700 гаруй хүн амиа алдаж, 2,1 мянган хүн шархадсан байна.
Израиль, ХАМАС бүлэглэлийн хоорондын дайн 10 дугаар сарын долооны өглөө эхэлсэн юм. Тухайн үед ХАМАС бүлэглэл олон пуужин хөөргөж, гэнэтийн цохилт өгсний дээр ням гарагт ч халдлагаа үргэлжлүүлсэн байна. Сүүлийн үеийн мэдээллээр, ХАМАС бүлэглэлийн дайчид хэд хэдэн суурин газрыг хяналтдаа авчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |