Японы Парламентын дээд танхимын гишүүн Мунэо Сузуки Орос руу явснаасаа болж "Японы шинэчлэлтийн нийгэмлэг" намаасаа хасагдахаар болжээ. Энэ талаар Японы Санкэй Симбун сонин мэдээлсэн байна.
"Ноён Сузуки урьдчилж мэдэгдэхгүйгээр 10 дугаар сарын нэгний өдөр Орос руу явсан. Намын гишүүд гадаад орныг зорихдоо урьдчилж мэдэгдэх дүрэмтэй" гэж холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Санкэй Симбун сонин мэдээлсэн байна. Түүнчлэн Сузуки "Орост ялалт хүссэн" утгатай үг хэлсэнд намын сахилгын хороо ихээхэн дургүйцэж байгаа гэнэ.
Сузукиг намаас хөөх шийдвэрийг 10 дугаар сарын 10-ны өдөр гаргах аж. Тэрбээр өмнө нь ОХУ-ын Холбооны зөвлөлийн орлогч даргатай уулзах үеэрээ хоёр орны харицлаа сүүлийн жилд муудсан гэж мэдэгдээд, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хүчин чармайлтаар хүрсэн сайн харилцаа дахин сэргэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |