Портофино уул руу өндөр шатаар гарсан жуулчин зүрхний шигдээсээр амиа алджээ
2023-10-06

Италийн Портофино уул руу гарахад 842 гишгүүр бүхий шатаар дээш гардаг. Хүч чадал тэвчээр шаардсан энэ шатаар залуу төдийгүй ахмад жуулчид ч ихээр гардаг ч энэ удаад нэгэн ахмад жуулчин энэ ачааллыг дийлж чадалгүй амиа алджээ. 

 

The Sun сонины мэдээлснээр, Британийн 76 настай жуулчин 842 гишгүүр бүхий шатаар алхаж, сүм рүү хүрснийхээ дараа зүрхний шигдээсээр нас барсан байна. Энэ үйл явдал олон зуун жуулчны нүдэн дээр болсон бөгөөд ахмад жуулчинд анхны тусламж үзүүлэхийг хичээсэн ч ямар ч тус болоогүй гэнэ. 

 

Жулчин харамсалтайгаар амиа алдсан Виа Сан Рокко нь Италийн хойд хэсэг дэх, Лигурийн тэнгисийг тольдох хамгийн тохиромжтой газар гэдгээрээ алдартай явган алхалтын чиглэл юм. Гэхдээ Виа Сан Рокко нь гагцхүү завсрын өртөө бөгөөд аяллыг цааш үргэлжлүүлэхэд нэн хүнд, 22 градус хүртэл хазайлттай хэсгээр явдаг гэж аяллын компаниуд анхааруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин