Энэтхэгт 3000 жуулчин үерт боогджээ
2023-10-06

Сүүлийн өдрүүдэд Энэтхэгийн хэд хэдэн бүс нутагт аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн гамшиг нүүрлэжээ. Эдгээр бүс нутгаас хамгийн их хохирол амссан бүс нутаг нь Сикким муж гэж Индиа Таймс сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, үерийн улмаас Сикким мужид 14 гүүр эвдэрч, зам урсжээ. Мужид 22 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 3000 гаруй жуулчин үерт боогдсон байна. Түүнчлэн байгалийн гамшгийн улмаас 40 хүн амиа алдаж, 26 хүн гэмтэж бэртсэн бол 100 гаруй хүн сураггүй болсонд тооцогдож байгаа аж. 

 

Сикким мужийн зүүн хойд хэсэгт орших Лхонак нуурын орчимд аадар бороо орсны улмаас үер буусан байна. Мөн Тист гол дээр байдаг усан цахилгаан станцын ус урсаж орж ирснээр нөхцөл байдал хүндэрсэн аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүн ам нь цөөрөөсэй
2023-10-07