Оросын Төрийн думын зөвлөл ойрын үед Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг соёрхон баталсныг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэхээр зэхэж байгаа гэнэ. Энэ талаар Төрийн думын дарга Вячеслав Володин Телеграм сувагтаа бичжээ.
Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг соёрхон баталсныг эргэн харах асуудлыг Владимир Путин 10 дугаар сарын тавны өдөр Валдай клубийн хуралдааны үеэр үг хэлэхдээ хөндсөн гэж Володин өгүүлсэн байна. Өнөө цагт дэлхий дахины нөхцөл байдал өөрчлөгдсөн тул шинэ шийдэл шаардлагатай байна гэж Володин онцолжээ.
Улмаар цөмийн туршилтыг хориглох тухай гэрээг цуцлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь өнөөг хүртэл энэ гэрээг соёрхон батлаагүй АНУ-д өгөх хариу болно гэж Володин онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |