Байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлт гаргах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нүүрс хүчлийн хийг багасгах төслүүдийг ХААН Банк ногоон зээлээр санхүүжүүлдэг билээ.
Энэ хүрээнд чулуун хөвөнгийн үйлдвэрлэлээрээ олонд танигдсан “Монгол базальт” ХК-ийн сайн чанарын чулуун хөвөн бүхий дулаалгын материал үйлдвэрлэх төслийг эргэлтийн хөрөнгийн зээлээр санхүүжүүллээ. Тус компани нь базальт хэмээх галт уулын чулуулгийг олборлон 1800-2000 хэмд хайлуулан, шингэн төлөвт нь буцаан хувиргаж, хэдэн мянган удаа эргэлдэх центрифугийн тусламжтай “хөөсрүүлж”, хөвөн болгодог байна. Иймд чулуун хөвөн нь галд тэсвэртэй, дуу чимээ тусгаарладаг, эдэлгээ сайтай, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгалийн гаралтай гэх мэт олон давуу талтай. Үүнийг барилга байгууламж, үйлдвэр, тээвэр, цэцэрлэгжүүлэлт, усны хэмнэлт хийхэд өргөнөөр ашигладаг.
Олон улсын хэмжээнд 7-8 төрлийн дулаан тусгаарлагч материал байдаг боловч чулуун хөвөн бол нүүрсхүчлийн хийн ул мөрийг хамгийн бага байлгадаг бүтээгдэхүүн юм. “Монгол базальт” ХК-ийн чулуун хөвөн галын аюулгүй байдал болон дулаан тусгаарлах MNS-EN131622011 стандартыг хангадаг бөгөөд улсын галын аюулгүй байдлын А1 зэрэглэлтэй. Уг дулаалгын материалыг ашигласнаар халаалтын хэрэглээг 35%-40%-иар хэмнэж, жилд нүүрс хүчлийн хийг 78,127 тонноор бууруулах боломжтой юм. Энэхүү үнэлгээг ХААН Банктай хамтран ажилладаг олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх баг үнэ төлбөргүй гаргаж өгсөн байна.
“Монгол базальт” ХК нь ХААН Банктай бэлтгэн нийлүүлэгчээр хамтран ажиллах гэрээ байгуулсан тул айл өрх, албан байгууллага, дулаалгын материал шаардлагатай хүн бүр тус компанийн олон улсын стандартад нийцсэн чулуун хөвөнг ХААН Банкнаас лизингээр авах боломжтойг энэ ташрамд дуулгая.
ХААН Банк байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлт гаргах, нүүрс хүчлийн хийг бууруулах төслийг санхүүжүүлж хамтарч ажиллахдаа хэзээд баяртай байх болно.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Уншиж байна |