Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын “Ямаат” гэдэг газраас малчин Е малдаа яваад сураггүй болжээ. Түүний унаж явсан морь нь гэрийнхээ гадаа гүйж ирсэн байна.
Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учраас нуурын усанд осолдсон байж болзошгүй хэмээн онцгой байдлын байгууллагаас тусламж хүсчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 40 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Ачит” нуурын 4 метрийн гүнээс цогцсыг гаргаж, Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.
Уншиж байна |