Өмнөд Африкт өндөгний худалдаанд хязгаарлалт тавьжээ
2023-10-05

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад шувууны ханиад дэгдэлж, өндөг хомсдсон тул энэ төрлийн бүтээгдэхүүний худалдаанд хязгаарлалт тавьжээ. Энэ талаарх мэдээллийг МИР24 суваг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өндөг хомдсон тул нэг худалдан авагч зургаагаас дээш тооны өндөг авахыг хоригложээ. Худалдааны цэгүүдэд өндөгний хомсдол үргэлжилж, эрх баригчдын авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээ нөхцөл байдлыг тогтворжуулж чадахгүй байгаа гэнэ. 

 

ӨАБНУ-ын Гаутенг мужид голомт нь байсан энэ удаагийн шувууны ханиадын дэгдэлтийн улмаас тус улсад шувууны фермүүдэд тахианы 30 хувь буюу 7,5 сая тахиаг устгасан байна. Тахианы мах, өндөгний хомсдолыг арилгахын тулд Засгийн газар импортын зөвшөөрлийг шуурхай олгож байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин